Борис Жонсон долоо дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон долоо дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний эхнэр Кэрри Лондонгийн амаржих газар охин төрүүлжээ.

Энэ оны тавдугаар сард Жонсон сүйт бүсгүй Кэрри Саймондстай нууцаар гэрлэсэн тухай мэдээлэл гарсан билээ. Үүнээс өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сарын сүүлээр хосууд хүүтэй болж, Уилфред нэр хайрласан.

Жонсон өмнөх гэргий хуульч Марина Уилерээс дөрвөн хүүхэдтэй бөгөөд урлаг судлаач Хелен Макинтайраас нууц охинтой. Зарим мэдээллээр, Борист бас нэг нууц хүүхэд байдаг гэнэ. Жонсон өөрөө зургаан хүүхэдтэй гэдгээ өмнө нь хүлээн зөвшөөрсөн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.69.28) 2022 оны 07 сарын 07

Манъяак Борис Жонсон харваас үс нь өрвийж зүс ньхөхөрч шаргалтаад үхэх ойртсон байна Хол яваад хэрэггүйг анхааруулжээ

0  |  0
Top