“Moderna” компани “Pfizer” компанийг шүүхэд өгөв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 27

АНУ-ын эм үйлдвэрлэгч “Moderna” компани “Pfizer” болон “BioNTech” компанийг коронавирусний эсрэг вакцин боловсруулахдаа технологийг нь ашигласан хэмээн буруутган, шүүхэд өгчээ.

“Moderna” компани ийн өөрийнхөө бүтээсэн мРНК (mRNA) технологийг платформыг хамгаалахыг зорьж байна. Тус компани эл технологийг бүтээхэд олон тэрбум ам.доллар зарцуулж, цар тахлаас өмнө пантентжуулсан байна. “Moderna” компанийн хуульч Шэннон Клингер “Pfizer”, “BioNTech” компаниуд “Moderna” компанийн зөвшөөрөлгүй технологийг нь ашигласаар байгаа гэж мэдэгдсэн байна. Тус компани санхүүгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд хэмжээг нь заагаагүй байна. Нэхэмжлэлийг АНУ-ын Массачусетс мужийн шүүх болон “BioNTech” компанийн төв байрладаг Германы шүүхэд гаргажээ.

“Pfizer” компани шүүхэд өөрийгөө хамгаалахад бэлэн гэж хариу мэдэгдсэн байна.

2010 онд байгуулагдсан “Moderna” компани анх “мРНК” технологийг боловсруулж, коронавирусний эсрэг вакцин бүтээхэд ашигласан. Эл технологиор вирусийн генийн кодыг хэсгийг вакцин бүтээхэд ашигладаг байна. Цар тахал эхлэх үед хөгжиж буй орнуудад вакцин бүтээхэд нь тус болох үүднээс “Moderna” патенттай холбоотой нэхэмжлэл гаргахгүй гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч 2022 оны гуравдугаар сард энэ байр сууриа өөрчилж, өрсөлдөгч “Pfizer”, “BioNTech” компаниуд зохиогчийн эрхийг хүндэтгэх ёстой гэж мэдэгдсэн юм.

Үүнээс өмнө буюу долоодугаар сард Германы “Curevac” компани “мРНК” технологи боловсруулахтай холбоотой хэд хэдэн патентыг нь зөрчсөн гэж үзэн “BioNTech” компанийг мөн шүүхэд өгсөн билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 08 сарын 28

delxiin baychuud sanaachilj xet ix xumuusiig tejeex asar xundreltei gej gargasan buteel ny corona

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 08 сарын 28

delxiin baychuud sanaachilj xet ix xumuusiig tejeex asar xundreltei gej gargasan buteel ny corona

0  |  0
Зочин(66.181.185.59) 2022 оны 08 сарын 27

Корона чинь аль 2015 онд гарсан юм байдаг шүү хүн ам цөөлөх зорилготой гээд дэлхийгээр нэг шуугиж байгаан биш үү? Вакцин чинь зүгээр л хүн ам цөалөх зорилготой юм биш үү. Аааль 15 онд коронаг бий болгосон гэсэн шүү Оюунсүрэнгийн нэвтрүүлгээр бас ярьж байдаг шүү

0  |  0
Top