“COVAX” хөтөлбөр БНАСАУ-д олгосон вакцины квотоо цуцалжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Олон улсын “COVAX” механизм БНАСАУ-д олгосон коронавирусний эсрэг вакцины квотоо цуцалж, Пёньянд олгох вакцинуудыг бусад улс орнуудад хуваарилсан тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Одоогоор “COVAX”-т Хойд Солонгост зориулсан квот байхгүй байна. Вакциныг цаг тухайд нь хэрэглэх боломж олгох үүднээс бусад улс орнуудад хуваарилсан гэж олон улсын механизмын санаачлагчдын нэг Дэлхийн вакцин, дархлаажуулалтын холбоо /GAVI/-ноос мэдээлжээ.

Энэ шийдвэр нь Пёньяны зүгээс вакцин нийлүүлэлтийн чиглэлд хангалттай идэвхтэй хамтарч ажиллахгүй байгаатай нь холбоотой гэж тус агентлаг тайлбарлажээ.

Гэсэн хэдий БНАСАУ цар тахалтай тэмцэх хөтөлбөртөө вакцинжуулалтыг тусгавал дараагийн үе шатуудад тус улсад вакцин хуваарилах боломжтой аж.

Албан ёсны мэдээллээр Хойд Солонгост коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. “COVAX” механизмын хүрээнд тус улсад 1.29 сая “AstraZeneca” тунг хуваарилсан байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top