Дэлхий дахинд 10 тэрбум тун вакцин хийжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Дэлхий дахинд ковидын эсрэг вакцины нийт 10 тэрбум тун хийгээд байна. Үүний талаас илүү хувь нь гурван улсад ногдож байна.

Тухайлбал, Хятад улсад 2.98 тэрбум тун, Энэтхэгт 1.67 тэрбум, АНУ-д 0.54 тэрбум тун вакцин хийжээ. Дэлхий дахинд үргэлжилж буй вакцинжуулалтын явц дахин саараад байна.

Сүүлийн нэг тэрбум тунг 30 хоногт хийсэн бол өмнөх тэрбум тунг 24 хоногт багтаан хийж байжээ. АНЭУ, Мальдив, Куба, Португал, Камбож, Сингапурт вакцин хийлгэх заалттай хүн амын 90 гаруй хувь дархлаажуулалтад хамрагдаад байна.

БНХАУ, Бруней, Чили, БНСУ, Испани, Аргентин, Итали, Канад, Катар, Австрали, Дани, Исланд, Эквадор, Бахрейн, Япон, Вьетнам, Уругвай зэрэг улсад энэ үзүүлэлт 80 гаруй хувьтай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top