Москвад “Генериум” компанийн СOVID-19-ийн эсрэг хамрын вакцины эмнэлзүйн судалгаа эхэлжээ.
Судалгааг ОХУ-ын нийслэл хотын зургаан эмнэлэг хамтран эхлүүлсэн талаар Москва хотын даргын сайтад мэдээлжээ.
“Генериум” компанийн боловсруулсан хамрын вакцины эмнэлзүйн судалгаанд 660 хүн оролцох бөгөөд тэдний 400 орчим нь Москвагийн эмнэлгүүдэд, бусад нь Орост байдаг 11 төвд судалгаанд оролцоно.
Хамрын вакцины идэвхтэй бодисын найрлага нь “Спутник V” вакциныхтай ижил аж.
Түүнчлэн Орост “Вектор” болон “ЭпиВакКорона-Н” шинжлэх ухааны төвийн вакцины 60-аас дээш насныханд турших эмнэлзүйн туршилтын ажил хоёрдугаар сард эхэлж, 42 хоног үргэлжилнэ гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )