Дэлхийн хүн амын 50 хувь нь коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байгаа талаар Европын эрүүл мэндийн комиссар Стелла Кириакидес мэдэгдлээ.
Тэрбээр Францад болсон хэвлэлийн хурлын үеэр Европ 1.7 тэрбум тун вакциныг 165 оронд экспортолсон талаар мөн ярьжээ.
Стелла Кириакидесийн ярьснаар вакцин нийлүүлэх нь хангалтгүй, эмээр хангах шаардлагатай аж.
ДЭМБ өмнө нь өндөр орлоготой орнуудад хандан 16 тэрбум ам.долларыг коронавирусний эсрэг вакцин, шинжилгээний тест, бага, дунд орлоготой орнуудад зориулж хувийн хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэх ажилд хуваарилахыг уриалсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )