5-11 насны хүүхдийг эцэг, эхийн зөвшөөрлөөр ВАКЦИНЖУУЛНА

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

5-11 насны хүүхдүүдийг коронавирусний эсрэг вакцинд хамруулахаар болсон билээ.

ЭМЯ-наас “5-11 насны хүүхдийг вакцинд хамруулах Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Энэхүү шийдвэрийг гаргахдаа олон эрүүл мэндийн байгууллагын саналыг авч, гадны улсын туршлагаас судалсан. 5-11 насныханд вакцин хийх гол үндэслэл нь, энэ насны бүлэгт байгаа ковидын хүндрэл, өвчлөл, нас баралтын эрсдэлээс хамаарах юм” гэж мэдэгдлээ.

Тэгвэл хүүхдүүд вакциныг хэзээ, хаана очиж хийлгэх талаар ХӨСҮТ-өөс дараах мэдээллийг өглөө.

Одоо бүртгэгдэж буй коронавируст халдварын 20 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байгаа аж. Үүний дотор 5-11 насныхан 40 хувийг нь эзэлжээ.

ДЭМБ, Европын эмийн холбоо зэрэг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд 5-11 насны хүүхдэд коронавирусний эсрэг вакцин хийх зөвлөмжийг 2021 оны аравдугаар сард гаргасан байна. Дэлхийн 150 гаруй улсад ковидын вакциныг хүүхдэд хийж, өвчлөл, хүндрэлээс хамгаалж байгаа аж.

Манай улсад наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдүүдийг ковидын эсрэг хоёр тун вакцинаар нэг сарын зайтай дархлаажуулах ажлыг эхлүүлэхээр болжээ.

5-11 насны хүүхдүүдэд ковидын эсрэг вакциныг том хүний тунгийн гуравны нэгээр, сайн дурын үндсэн дээр эцэг, эхийн зөвшөөрлөөр вакцинжуулах аж. Та бүхэн 5-11 насны хүүхдээ вакцинжуулалтад хамруулах бол харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд очиж вакцинд хамруулах боломжтойг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.136.91) 2022 оны 07 сарын 25

Baktsin bolioochee

0  |  0
Би Монгол хүн(203.23.49.49) 2022 оны 07 сарын 23

Болиочээ

0  |  0
Top