ДЭМБ Уханийн захын амьтдын талаарх мэдээлэл өгөхийг хүсжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн баг Уханийн “Хуанань” зах дээр зарагддаг амьтдын талаарх мэдээлэл ирүүлэхийг хүсжээ.

ДЭМБ-ын шинжээчдийн бүлэг “Хуанань” захыг 2020 оны нэгдүгээр сарын 1-нд хаахаас өмнө тус зах дээр зарагдаж байсан амьтны гаралтай бүтээгдэхүүн болон амьтдыг хаанаас авчирсныг судлахыг Хятадын судлаачдад зөвлөсөн байна. Ингэснээр тэд олон улсын генийн хяналтын “GISAID” системд генийн мэдээлэл оруулахыг зорьж байна.

Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Хятадын тал “GISAID” системд 2020 оны нэгдүгээр сард Уханийн “Хуанань” захаас авсан био материалуудын сорьцын талаарх мэдээллийг оруулаад, удалгүй устгасан нь ДЭМБ-ын шинжээчдийн багийг зөвлөлдөж, ийм зөвлөмж гаргахад хүргэжээ. Учир нь эдгээр мэдээллийг шинжилсний дүнд ДЭМБ-ын шинжээчид зарим сорьцод SARS-CoV-2 коронавируст мэдрэг зарим амьтдын ДНХ байсан гэх таамаг дэвшүүлэхэд хүргэсэн байна. Эдгээр мэдээлэл нь SARS-CoV-2 коронавирусний завсрын дамжуулагч болон тус зах дээр ажиллаж байсан тэг өвчтөнүүдийг илрүүлэх боломжийг нээж байна хэмээн шинжээчид онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top