БНХАУ, АНУ, Европын эрдэмтэд коронавирус Ухань хотын далайн бүтээгдэхүүний захаас Хятад улсад, улмаар дэлхий дахинд тархсаныг баталжээ.
“Cell” сэтгүүлд нийтэлсэн судалгааны ажилд дурдсанаар, эрдэмтэд 2019 оны сүүлээс 2020 оны эхээр Уханийн захаас цуглуулсан коронавирусний геномын бүтцийг судалсны дүнд халдварын эх үүсвэр нь суусар, хулсны харх, загал элбэнх зэрэг сүүн тэжээлт амьтан байсан гэж дүгнэжээ. Эдгээр амьтад нь үнэхээр халдвартай байсан бөгөөд ковид-19 халдварын анхны тохиолдлууд бүртгэгдсэн захын баруун хэсэгт хууль бусаар зарагдаж байсан байна. Дашрамд дурдахад, 2024 оны намраас коронавирусний халдварын нөхцөл дахин муудаж эхэлжээ. Дулааны улиралд намжмал байдал байсан халдвар FLiRT хувилбарын тархалтын улмаас эрчимжиж буйг эмч нар анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )