БНХАУ коронавирусийн гарал үүслийн талаар мэдэгдэл хийв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 02

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн товчооноос хэвлэн гаргасан “Цагаан ном”-д SARS-CoV-2 коронавирус Хятадын Ухань хотод анх бүртгэгдэхээс өмнө АНУ-д үүссэн байх магадлалтай хэмээн бичжээ.

“Цагаан ном”-д АНУ-ын Флорида мужийг онцлон дурдсан байна. Тус мужид 2020 оны гуравдугаар сарын 1-нд ковид халдварын анхны тохиолдлыг албан ёсоор бүртгэж байжээ. Гэсэн хэдий ч нийтэд ил болгосон эх сурвалжуудын мэдээллээр, тус мужид коронавирусийн халдвар нэгдүгээр сард тархаж эхэлсэн байна. Ихэнх халдвар авагсад тус улсын хилээр гараагүй байна. Хожим нь АНУ-ын тал эл мэдээллийг устгасан бөгөөд мэдээлэл боловсруулалт хариуцсан ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас Цагаан ордны цахим хуудсанд коронавирусийн гарал үүслийн талаар тусгай булан нээжээ. Ингэхдээ Жо Байдены үеийн мэдээллийг устгасан байна. Шинээр гаргасан буланд коронавирус нь байгальд тааралддаггүй биологийн шинж чанартай болохыг онцлоод олон сая хүний амь насыг авч одсон цар тахлын шалтгаан нь Уханий лабораториос вирус алдагдсантай холбоотой гэж Цагаан ордон үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu