Германы эрдэмтэд коронавирусийг лабораторид гаргаж авсныг баталжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Германы эрдэмтэд SARS-CoV-2 коронавирусийг лабораторид гаргаж авсныг нотлох баримт илрүүлсэн тухай мэдээлжээ. Тэдний үзэж буйгаар SARS-CoV-2 коронавирус нь санаатайгаар генийн өөрчлөлтөд оруулах замаар гаргаж авсан вирус гэнэ.

Вюрцбургийн их сургуулийн эмнэлгийн дархлаа судлаач Валентин Брюттелийн ярьснаар, хиймэл вирус үйлдвэрлэхэд вирусний генд өөрчлөлт оруулах аргыг хэрэглэдэг аж. Яг ийм аргаар аутоиммун өвчний эсрэг эрүүл мэндэд аюулгүй эм, бэлдмэл гаргаж авдаг байна.

Эрдэмтний ярьснаар, коронавирусний геномд байнга давтагдах ул мөр үлджээ. Рибонуклеин хүчил бүхий вируснийгенийг өөрчлөх туршилт явуулдаг лабораториуд вирусний ДНХ-ийн тусдаа элементүүдээс генийн материал цуглуулдаг байна.

Эдгээр элементийг залгасан хэсэгт ул мөр үлддэг ба хиймэл вируст ийм ул мөр тодорхой дараалалтай үлддэг аж. Ийм загвар зөвхөн Sars-CoV-2 вируст илэрсэн бол ижил төрлийн вируст байдаггүй гэнэ. Германы NTV сувгийн онцолсноор, Брюттель тэргүүтэй эрдэмтдийн энэ судалгааг нэртэй эрдэмтэд шүүмжилж эхэлжээ.

Top