Эрдэмтэн КОВИД-26, КОВИД-32 цар тахлын аюулын тухай сэрэмжлүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Хүн төрөлхтөн КОВИД-19 өвчний гарал үүслийг нарийн судлах шаардлагатай. Эс бөгөөс КОВИД-26, КОВИД-32 цар тахалтай нүүр тулах аюултай гэж АНУ-ын коронавируст халдварт өвчин судлаач Питер Хотез мэдэгджээ.

КОВИД-19 нь XXI зуунд тохиож буй коронавирусний гурав дахь цар тахал. Үүнээс өмнө SARS болон MERS халдварт өвчинтэй хүн төрөлхтөн нүүр тулж байв. Хэрэв бид КОВИД-19-ийн гарал үүслийг бүрэн судалж, ойлгохгүй бол байгаль эх КОВИД-26, КОВИД-32 гарна гэж бидэнд хэлж байна гэж тэрбээр NBC News сувагт ярилцлага өгөхдөө онцолсон байна.

Коронавирусний гарал үүслийг судлахын тулд цар тахал анх дэгдсэн Ухань хот руу мэргэжилтнүүдийг илгээх ёстой гэж Хотез үзэж байна. Шинжээчид мэдээлэл цуглуулж, шаардлагатай дээж, сорьц авах ёстой гэж тэрбээр тодруулжээ. Ингэхдээ Хятадтай хамтран ажиллаж байж шаардлагатай мэдээлэл авах боломжтой. Тиймээс Хятад улсад шахалт үзүүлэх замаар шилдэг вирус, халдвар судлаачдыг Хятад дахь лаборатори, дээж, сорьц, хүн, амьтанд саадгүй нэвтрэх боломжтой болно гэж Хотез онцолжээ.

Үүнээс өмнө Цагаан ордноос гаргасан мэдээлэлд коронавирус эрдэм шинжилгээний лабораторид гарсан онц байдлын улмаас алдагдсан байж болзошгүй гэсэн таамгийг үгүйсгээгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэлснээр, тус улсын тагнуулын албад 90 хоногийн дотор мэдээлэл цуглуулах тал дээр онцгой хүчин чармайлт тавьж, Цагаан ордны тэргүүнд тайлагнах үүрэг аваад байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лхагва(202.9.40.3) 2021 оны 05 сарын 31

сайн судлахгүй бол өөрчлөлтөнд орох аюултай нь үнэн шүү

2  |  0
Top