КОВИД-19 өвчин үүсгэгч SARS-CoV-2 вирусийн ерөнхий шинж генийн хувьд зохиомол аргаар буюу лабораторийн нөхцөлд гаргаж авсныг илтгэж байна. Учир нь байгалийн гаралтай коронавирустэй харьцуулахад SARS-CoV-2 вирусийн генийн дараалал өөр байна гэж Калифорнийн их сургуулийн профессор Ричард Мюллер, анагаах ухааны доктор Стивен Куэй нар үзэж байна. Тэдний нийтлэл “The Wall Street Journal” сонины даваа гарагийн дугаарт хэвлэгдэн гарчээ.
Тэд шинэ төрлийн коронавирусний онцлог шинжийг судалсны үндсэн дээр үүний генийн дараалал CGG-CGG гэж хосолсон ба үүнийг эрдэмтэд вирусний үйлчлэлийн үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд лабораторийн нөхцөлд ашигладаг бөгөөд байгальд туйлын ховор тааралддаг байна. Тиймээс тэд SARS-CoV-2 нь байгалийн гаралтай гэхээсээ илүү хүний гараар бүтээгдсэн гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийг нөмрөөд буй КОВИД-19 цар тахал Уханийн Вирус судлалын хүрээлэнгийн лабораториос алдагдсан вирусний үр дагавар байж болзошгүй гэсэн таамгийн магадлалыг нэмэгдүүлж байна гэжээ.
АНУ дахь БНХАУ-ын элчин сайдын яамны төлөөлөгч Лю Пенюй коронавирус лабораториос үүсэлтэй гэх таамгийг Иракийг үй олноор хөнөөх зэвсэгтэй гэж 12 жилийн өмнө гүтгэж байсантай ижил хэмээжээ.
Коронавирусний гарал үүсэл нь шинжлэх ухааны асуудал тул улстөржүүлэх бус дэлхийн бүх эрдэмтэд судлах учиртай.
АНУ тэргүүтэй холбоотнууд Ирак руу дайрахаас өмнөхөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл Иракийн тэргүүн агсан биологийн зэвсэг үйлдвэрлэх технологитой гэсэн мэдээлэл авсан тухай мэдэгдэж байсан билээ. Үүний баталгаа болгож Пауэлл Иракийн ү олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрийн дээж хэмээн цагаан бодисыг үзүүлж байжээ. Хожим нь Тагнуулын ерөнхий газар Пауэллд худал мэдээлэл өгсөн болж, цагаан бодис нь хуурамч болж таарсан билээ.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний гарал үүслийг тогтоох явцад Хятад болон бусад улсын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж найдаж байна.
ДЭМБ-ын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан даваа гарагт ДЭМБ-д аль нэг улсад шахалт үзүүлж, эрх баригчдын зөвшөөрөлгүй тухайн оронд нэвтрэх бүрэн эрх үгүй гээд ДЭМБ коронавирусний гарал үүслийг тогтоохоор ажилласан хэвээр байна гэж мэдэгджээ. Зарим өвчний гарал үүслийг тогтооход олон жил шаардагдаж байсан гэж тодруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )