БНХАУ-ын шинжээчид коронавирусний гарал үүслийг тогтоох ажлын хүрээнд Хубэй мужийн Ухань хотын оршин суугчдаас 2019 оны сүүлээр авсан цусны сорьцыг ойрын үед шинжлэхээр бэлтгэж байна.
Тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгчийн хэлснээр, 2019 оны аравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд Уханийн оршин суугчдаас авсан олон мянган цусны сорьцыг шинжлэх гэнэ. Цусны дээжийг цусны донор болон донорын цус хэрэглэсэн хүмүүсээс шүүхэд гомдол гаргах тохиолдол ашиглах зорилгоор хоёр жил хадгалдаг байна. 2019 оны аравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд авсан цусны дээжийг хадгалах хоёр жилийн хугацаа удахгүй дууссаны дараа Хятадын шинжээчид дээжүүдийг авч, шинжлэх гэнэ.
Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, цусыг горимын дагуу хадгалсан тохиолдолд, тухайн донор коронавирусээр халдварласан эсвэл халдвар аваад эдгэрсэн байсан бол цусанд нь эсрэг биет хадгалагдан үлдсэн байх боломжтой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )