"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төвөөс гаргасан бяцхан зөвлөмжүүд ээж, аавуудад зориулан хүргэж байна. Хүүхэд тань нэг л биеэ даахгүй, ямар нэгэн хариуцлагаа хүлээхгүй байгаа бол дараах зөвлөгөө танд туслах болно.
Хүүхдийг багаас нь л насанд нь тохирсон ажил хийлгэхгүй өмнүүр нь орж хийх (цүнхээ үүрэх, гутлаа үдэх, хувцсаа өмсөх, тоглоомоо хураах), алдаа гаргахаас нь сэрэмжлүүлэх (даалгавараа мартах, нимгэн хувцаслах), хэт зааварчлах нь түүнийг өөрийн гэсэн үүрэг хариуцлагагүй, хувийн зохион байгуулалт муутай, санаачлагагүй болгох эхлэл болдог. Тухайлбал, хүүхдийн цүнх хүнд байвал зарим номыг нь торонд хийгээд тусад нь барьж өгч болох. Хүүхэд өөрийн цүнхээ өөрөө үүрч дадах нь л чухал. Эс тэгвэл цүнх, эд зүйлсээ энд тэнд үлдээсэн, мартсан хүн л болно.
Дийлэнх хүүхдүүд тоглоомоо хураа гэсэн даалгаварыг биелүүлэх дургүй. Ээж нь хэлж хэлж залхаад өөрөө өмнөөс нь хурдхан хураадаг. “Тоглоомоо хураа” гэхийн оронд “Хоёулаа тоглоомоо АМРААЯ. Ээж нь 10-ыг, чи харин 5-ыг нь. Хамтраад тоглоомоо амраасан чинь гэр маань ямар гоё цэвэрхэн харагдаж байна аа, тийм ээ” гээд хамтдаа хийсэн үйлдлээ урамшуулаарай.
Зөв дадал суулгахын тулд аль болох БАГААС нь хамтран гүйцэтгэ. Ингээд аажим аажмаар түүний тоог нэмээд байхад өөрт нь дадал болчихдог.
Гэтэл аав ээж бид байнга урдуур нь орж хийн, зааварчлан хэлж АЛДАА гаргадаг. Аав ээж танаас бага зэрэг хүлээцтэй байдал, тэвчээр, цаг хугацаа л шаардагдана. Үүнээс гадна та, яг одооноос хүүхдээ унтахаас өмнө өөрөөр нь :
Танай гэр бүл ам бүл олуулаа, хүүхдүүд нь насны зөрүүтэй байсан ч дээрх аргыг нас насных нь онцлогт тохируулан төлөвлүүлээд сургачихад хүүхэд бүр тус тусдаа бондогоноод хөөрхөн байдаг даа.
Өглөөний цайгаа хамтдаа уугаад, тайван хувцаслаад гэрээс гарах энэхүү соёл, амьдралын зөв хэмнэл хэдий чинээ бага наснаас эхэлнэ төдий чинээ насан туршид дагалддаг.
Зөвлөгөө танд таалагдсан бол одооноос доорх өгүүлбэрийг өөртөө хэвшүүлээрэй.
Эх сурвалж: Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төв
Сэтгэгдэл ( 0 )