КОВИД-19: Эрдэмтэд ТҮРГЭН ЭДГЭРЭХ АРГА санал болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Британийн эрдэмтэд амьсгалын аппарат хэрэглэснээр КОВИД-19 халдварын эмчилгээний хугацааг дунджаар гурван хоногоор богиносгодог болохыг тогтоожээ.

“The Telegraph” хэвлэлд мэдээлснээр, Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаанаас үзвэл коронавирусний халдвар авсан хүмүүст астм, уушгины архаг өвчинд хэрэглэдэг Будесонид хэрэглэхэд тустай байжээ.

Их Британийн Эрүүл мэндийн яам эмчилгээний энэ аргын туршилтын дүнг ажиглаж, шаардлагатай тохиолдолд зөвлөмжид өөрчлөлт оруулна гэж Эрүүл мэндийн парламентын орлогч сайд Жо Черчилл мэдээлжээ.

КОВИД-19-ийн эмчилгээний энэ аргыг гэрийн нөхцөлд ч хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top