ДЭМБ: Ковидоос үүдэлтэй нас баралт 65 хувиар өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

 

Энэ оны нэгдүгээр сарын 2-оос 29-ний хооронд дэлхий дахинд нийт 20 сая орчим хүн ковидоор халдварлаж, 114 мянга гаруй хүн нас баржээ. Өмнөх 28 хоногтой харьцуулахад нас баралт 65 хувиар өссөн бол халдварын тохиолдол 78 хувиар буурсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Өнгөрсөн дөрвөн долоо хоногт дэлхий дахинд нийт 19 955 978 халдварын тохиолдол, 114 372 нас баралт бүртгэгдсэн байна.

Энэ хугацаанд БНХАУ-д нийт 11 354 058 хүн халдвар авсан бол Японд 3 207 097, АНУ-д 1 513 538, БНСУ-д 1 032 801 болон Бразилд 459 986 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хятад улсад мөн хамгийн өндөр нас баралт /62 759/ бүртгэгдээд байна. АНУ-д 14 625, Японд 10 122, Их Британид 3 137 болон Бразилд 2 889 хүн нас баржээ.

Цар тахал эхэлснээс хойш дэлхий дахинд нийт 753 651 712 хүн коронавирусний халдвар авч, 6 813 845 өвчтөн эндээд байна. Сүүлийн 24 цагт халдварын 157 092 шинэ тохиолдол бүртгэгдэж, 720 хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top