ОХУ-д Шинэ жилийн баяраар хоёр минут тутам гал гардаг гэж ОХУ-ын Онцгной байдлын яамны Хяналт, урьдчилан сэргийлэх ажиллагааны газрын захирал Ринат Еникеев мэдээлжээ.
Түүний хэлснээр, Шинэ жилийн баяр нь онцгой байдлын албаны хувьд гал түймэр, гэмтэл, амиа алдсан хүний тоогоор “оргил” ачаалалтай өдрүүд болдог байна. Энгийн үед таван минут тутамд гал түймрийн дуудлага ирдэг бол Шинэ жилийн шөнө хоёр минут тутам гал гардаг аж. Гал түймрийн гол шалтгаан нь галтай буруу харьцах, цахилгаан хэрэгсэл болон халаагуурыг буруу хэрэглэх, цахилгаан сүлжээний ачаалал гэнэ.
Тус улсад жилд 400 орчим хүүхэд гал түймрийн улмаас алтан амиа алддаг байна.
Энэ жил тус улсад Шинэ жилээр нийт 20 мянган арга хэмжээ зохион байгуулагдах аж.
Сэтгэгдэл ( 0 )