Ромын пап XIV Лео ОХУ, Украины яриа хэлэлцээг Ватиканд хүлээн авахад бэлэн гэж мэдэгджээ. Украинд шударга, тогтвортой энх тайвныг тогтоох талаар Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони Ромын пап ламтай утсаар ярилцсан байна.
Энэ сарын 16-нд Ромын пап XIV Лео Ватиканыг яриа хэлэлцээ хийх газраар сонгохыг санал болгож байсан юм. Ватиканы төрийн нарийн бичгийн дарга кардинал Петро Паролин пап ламын мэдэгдлийг тодруулахдаа Ватикан талуудад уулзах боломж олгоход бэлэн хэмээн илэрхийлсэн.
Мөн Ватиканы эл сонирхлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа дурдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )