Орос-Украины яриа хэлэлцээг эсэргүүцэж байгаа Европын удирдагчдыг буруушаажээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 28

 

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Анна Паулина Луна Орос-Украины хооронд яриа хэлэлцээ өрнүүлэхийг эсэргүүцэж байгаа Европын удирдагчдыг буруушааж, тэд Орос, Украины гэр бүлүүдийн хэд хэдэн үеийг устгахыг санаархаж байна гэж мэдэгджээ.

“Европын Холбооны улс төрийн зүтгэлтнүүд Орос, Украины яриа хэлэлцээг буруутгаж байгааг би ажиглаж байна. Тэд өөрсдөө бол байлдааны тэргүүн шугамд тулалдахгүй л байгаа. Өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэж л байвал тэд хоёр улсын залуусыг үхэл рүү илгээхээс сийхгүй байна” гэж тэр Х хуудастаа бичсэн байна.

Анна Паулина Луна аравдугаар сарын 25-нд Майами хотод ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад орнуудтай тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй уулзсаныхаа дараа АНУ, Орос хоёрт дайсагнах шалтгаан байхгүй гэж мэдэгдэж байсан юм. Тэрээр мөн АНУ, ОХУ-ын хууль тогтоогчдын хооронд яриа хэлэлцээ өрнүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top