Турк улс Орос, Украины сайд нарын уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Турк улс ОХУ, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалтыг дахин зохион байгуулахаар ажиллаж байна гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгджээ.

Истанбулд болсон хэлэлцээний үеэр ихээхэн дэвшилд хүрсэн. Гэсэн хэдий ч Истанбулд зарлаж байсан хэлэлцээний үр дүн хөрсөн дээр бууж байгаа нь харагдахгүй байна гэж Чавушоглу онцолсон байна. Ирэх долоо хоногуудад илүү өндөр түвшин буюу гадаад хэргийн сайд нарын түвшинд уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна гэж тэрбээр тодруулжээ. Чавушоглу лхагва гарагт энэ сэдвээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нартай ярилцсан тухай тодруулжээ.

Түүний хэлснээр, Киев Туркийн аюулгүй байдлын баталгаа олгогч орон болох санал дэвшүүлсэн нь Турк улсад итгэж буйн илрэл хэдий ч Турк улс цэргээ Украин руу илгээх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 31

Umhii zunsun Amerka uvgun hvvteigee niilj delhiig 2 hyvaaj bna.Orsos Ukeraniig 2 hyvaagaad hyviin ashgaa olj bna.Heleltsee bolgond amjiltai bolongyyd .Amerka uvgun gai tariad bna.Oros Hyatad Hoid Solongops Kyba.Arabiin ornyyd ba Aperkiin oronyyd.Bvged niilj baigaad Amerkad surgamj ugvul taarah tsag irjee.

0  |  0
Top