Орос, Украины техникийн яриа хэлэлцээ Ватиканд болж магадгүй

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 24

Орос, Украины техникийн түвшний яриа хэлэлцээ ирэх долоо хоногт Ватиканд болох магадлалтай байгаа тухай Финландын ерөнхийлөгч Александер Стубб тус улсын телевизийн нэгэн сувагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.

“Зуучлагчид олон болж байна. Өмнө нь зөвхөн АНУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан бол одоо Европ оролцож байна” гэж тэр тэмдэглэв.

Харин The Wall Street Journal сонины эх сурвалжийн мэдээлснээр, Орос, Украины яриа хэлэлцээний дараагийн үе зургаадугаар сарын дундуур Ватиканд болох ажээ. Энэ хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслахын үүргийг түр орлон гүйцэтгэгч Марко Рубио, Украины асуудлаарх тусгай элч Кит Келлог нар бүрэлдэхүүнд нь орсон АНУ-ын төлөөлөгчид төлөөлөгчид оролцох юм байна.

Ромын Пап XIV Лео Украинд энх тайван тогтоох үйл явцад тус дөхөм үзүүлэх, Ватиканы нутаг дэвсгэрийг яриа хэлэлцээний талбар болгоход бэлэн байгаагаа зарласан юм. Түүний энэ санаачилгыг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сайшаасан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu