Зеленский: Украинд хамгийн хүчирхэг орнууд баталгаа олгоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

 

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Андерс Фог Расмуссен Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, Украины аюулгүй байдлын баталгааны асуудлаар санал боловсруулах олон улсын зөвлөх бүлгээс боловсруулсан зөвлөмжийн төслийг танилцуулжээ.

Зеленский өндөр түвшинд боловсруулсан энэхүү баримт бичигтэй нарийвчлан танилцсан гэж мэдэгджээ. Тус бүлгийн танилцуулсан зөвлөмжүүд Киевийн аюулгүй байдлын гэрээний үндэс суурь болох ёстой гэж Зеленский онцолсон байна.

Расмуссен Киевийн аюулгүй байдлын гэрээ нь өмнөх хэлэлцээрүүдээс ялгаатайг онцолжээ. Баримт бичигт ямар нэгэн үйлдлээс түдгэлзэх тухай биш эсрэгээр Украинд аюулгүй байдлаа хамгаалахад нь шаардлагатай бүхнийг олгох тухай заажээ. Эл зөвлөмжид Киевийн төвийг сахих статус, Украинд баталгаа олгох орны тоонд Оросыг тусгаагүйгээрээ өмнөх саналуудаас ялгаатай. Үүний оронд Украин болон АНУ, Австрали, Их Британи, Герман, Итали, Канад, Польш, Турк, Франц зэрэг орнуудын хооронд аюулгүй байдлын хэлэлцээр байгуулахыг санал болгожээ. Энэхүү гэрээг байгуулснаар Киев НАТО-д элсэх зорилгоосоо татгалзах эсвэл Зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг цөөлөх үүрэг хүлээхгүй.

Киев дипломат, цэрэг, дэд бүтэц, мэдээллийн чиглэлийн арга хэмжээний жагсаалт гаргах, Украин руу гуравдагч улс халдсан тохиолдолд зарим арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг санал болгохоос гадна холбоотнуудынх нь зүгээс цэргийн аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулах, зэвсэг нийлүүлэх, тагнуулын мэдээлэл солилцох асуудлыг тусгах сонирхолтой байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров олон улсын зөвлөх бүлгийн Украинд баталгаа олгох баримт бичгийг явцуу хүрээнд боловсруулж, Орост тулгах оролдлого нь мухардмал байдалд хүргэнэ гэж өмнө мэдэгдэж байжээ. Украины аюулгүй байдлын гэрээний анхны үзэл баримтлал нь Украины эвсэлд үл нэгдэх, цөмийн зэвсэг үл эзэмших, төвийг сахисан статусын баталгаа олгох, Украин, ОХУ болон бүс нутгийн бусад улс орнуудын ашиг сонирхолд нийцсэн баталгаа олгох зэрэг асуудлыг тусгасан байсан гэж тодруулсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.76.215) 2022 оны 09 сарын 14

Фашист путлёр ногоон шар уу, тэр ч дүүжлүүлэхгүй кгб нь новичокоор цааш нь харуулж, цогцсыг нь ч ил гаргахгүй шатаах бх.

0  |  0
Хуц (202.126.90.76) 2022 оны 09 сарын 14

Энэ новшийн ногооноо удахгүй дүүжлүүлнэ баталгаатай

0  |  0
Top