"Сайн ломбард"-ыг дээрэмдсэн этгээдүүд мөнгөн дэвсгэрт шатааж, мөрөө баллахыг завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн тойргийн автобусны буудлын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Сайн ломбард” барьцаалан зээлдүүлэх газарт өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдөр Э, Д, М нар нь бүлэглэн хүч хэрэглэн нэвтэрч, бэлэн 11.588.000 төгрөг, 1087 иргэний барьцаалан зээлдэх гэрээтэй 1561 ширхэг 302.946.000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг дээрэмдэн авч, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. 

Дээрх гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд дээрэмдэх, хулгайлах, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх, хүний амь нас хөнөөх гэмт хэргүүдэд ял шийтгэгдэж байсан 34 настай Д, 32 настай М, 35 настай Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид хамтран илрүүлжээ.

Яллагдагч Э, Д, М нар нь гэмт хэргийн замаар олсон эд зүйлсийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нуусан байсныг илрүүлэн, алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Сэжигтэй этгээдүүд нь гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцас, хэрэглэл болон эд мөрийн баримт, цүнх, бээлийний содон шинж тэмдгийг устгах, ломбардад барьцаанд тавигдсан иргэдийн эд зүйлийг битүүмжилсэн гялгар уут, задгай болон боодолтой шинэ мөнгөн дэвсгэртүүдийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шатааж, ул мөрөө нуун дарагдуулах үйдэл хийсэн болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(105.119.12.62) 2025 оны 03 сарын 13

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

1  |  0

Zochin(66.181.183.215) 2025 оны 03 сарын 13

Мөнхнаран ээж

1  |  0
mgl(59.153.112.44) 2025 оны 03 сарын 13

uls eh orondoo tus boldoggui umaa gehed gai bolson naad zaluusaa changahan shiitgevel taarna

2  |  0
Close menu