Британид хүн гахайн томуугаар халдварласан анхны тохиолдол бүртгэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 28

ИХ Британид хүн гахайн томуугийн H1N2 вирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.

Их Британийн эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн (UKHSA) мэдээлснээр, 1b.1.1 омог нь бусад улсад хүнд халдварлаж байснаас өөр ч Их Британийн гахайд халдварладаг вирустэй төстэй аж. Умард Йоркширын өвчтөнд хөнгөн шинж тэмдэг илэрсэн ба хавьтагчид нь хяналтад байгаа гэнэ. Өвчтөн хэрхэн халдварласан нь одоогоор тодорхойгүй байгаа ба хүний дархлаанд ямар эрсдэл учруулж болзошгүйг нь судалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top