Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр зургаа хүртэлх хүүхдийн томуугийн дархлаажуулалты хугацааг энэ сарын 15-ныг дуустал үргэлжлүүлэхээр болжээ. Хуваарь ёсоор хүүхдийн томуугийн дархлаажуулалт энэ сарын 3-ныг хүртэл үргэлжлэхээр байсан юм.
Нийслэлийн хэмжээнд энэ жил улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн 293.6 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Аравдугаар сарын 2-ны өдрийн байдлаар төлөвлөсөн иргэдийн 69.2 хувь нь вакцинд хамрагдаад байна. Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албанхаагчдад хүүхдээ дархлаажуулалтад хамруулах боломж, цаг хугацаа гаргаж өөгхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ААН, байгууллагуудад уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )