ТӨВ: Гоц халдварт боом өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01



Төв аймгийн Мөнгөнморь суманд малын гоц халдварт боом өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газраас мэдээлэхдээ “Тус сумын Булаг багт шалтгаангүйгээр үхсэн үхрээс авсан дээжинд боом өвчин илэрсэн нь төв лабораторийн шинжилгээгээр батлагдсан болно. Иймд иргэд та бүхэн мал, мах, сүү цагаан идээг сум орон нутгаас гадагш тээвэрлэхгүй байх, хүнсэнд хэрэглэх тохиолдолд бүрэн гүйцэт боловсруулж, бүрэн болгон хэрэглэхийг анхааруулж байна” гэлээ.

Гоц халдварт өвчний голомтод мал эмнэлгийн болон бусад мэргэжлийн байгууллагууд ажиллаж, хоёрдагч халдвараас сэргийлэн ажиллаж байна.

Мөн сумын төвд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, малын шилжилт хөдөлгөөн, амьд мал болон малын гаралтай түүхий эд, сүү сүүн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хязгаарлалаа.

Боомын үүсгэгчийн тэсвэрлэх чанар: Боомын үүсгэгч Bacillus anthracis нь гадаад орчны таагүй нөлөөлөл болон хими, физикийн үйлчлэлд их тэсвэртэй. Малын өтөг бууц, хэвтэрт маш удаан хугацаагаар, амьтны үсэнд 3-5 сар, арьс ширэнд 1 жил амьдрах чадвартай тул халдвар үүсгэх эрсдэл тогтмол өндөр байдаг. 

Халдвар  дамжих зам
 

  1. Шууд хавьталын замаар: өвчнөөр үхэж буй амьтны эд эрхтэнтэй хүрэлцэх, эдгээр амьтдыг хазсан ялаа шумуулд хазуулах /энэ тохиолдолд ялаа шумуул нь өвчин тээгч болно/, халдварлагдсан ноос арьс шир эсвэл хөрс бууц зэрэгт хүрэлцэхэд халдвар авна. Тохиолдлын хэлбэр 95%-ийг эзэлдэг.
     
  2. Амьсгалын замаар: үйлдвэрлэлийн /арьс шийр, ноос ноолуур боловсруулах үйлдвэр г.м/ агааржуулалт муутай нөхцөлд Боомын үүсгэгч нян нь амьсгалын замаар халдвар үүсгэж болно.
     
  3. Ходоод гэдэсний замаар: халдварласан малын махыг дутуу болгож идсэнээс үүснэ.

Халдварт өртөх эрсдэлтэй хүн ам
 

  • Арьс ширний үйлдвэрийн ажилчид
  • ХАА-н мэргэжлийн хүмүүс
  • Малчид
  • Малын эмч нар
  • Нян судлаач эмч  нар


Хүн боомын халдварыг авсан тохиолдолд илрэх шинж
 

  • Арьс салстын хэлбэрийн үед халдвар орсон газрын арьс салст дээр эхлээд улаан цэг үүсч, өндөр халуурч загатгах дараа нь гүвтрүүтэх цэврүүтэх, хар тав үүсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • Малчид өвчнөөр үхсэн малтай харьцах, халдвараас биеэ хамгаалах талаар мэдлэг  дадал эзэмшээгүйн улмаас өвчтэй, үхсэн малын түүхий эд, махыг төв сууринд оруулж борлуулах явдал  нь халдвар гарах нөхцөл болж байгаа тул үүнд тавих хяналтыг сайжруулах хүнс худалдааны ажилчид хувь хүнээс баталгаагүй мах худалдан авахгүй байх
     
  • Мах сүү, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх
     
  • Мал эмнэлэг хяналтын зөвшөөрөлтэй махыг худалдах, худалдан авах
     
  • Өвчтэй болон үхсэн малтай хувийн хамгаалах хэрэгсэлгүй харьцахгүй байх
     
  • Хувийн ариун цэврийн дэглэм сайтар сахих
     
  • Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед мах, арьс шир болон бусад түүхий эдтэй аль болох харьцахгүй байх
     
  • Өвчтэй буюу үхсэн малтай харьцсаны дараа ариутгалын бодис уусмалаар гар хувцас хэрэгслэлээ халдваргүйжүүлэх
     
  • Голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах
     
  • Эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах

Хэрэв дээрх шинж тэмдэгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандан тусламж үйлчилгээг авах шаардлагатай.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(172.59.184.3) 2023 оны 09 сарын 02

Romiin POP iin ailchlald zoriulj hujaagiin agentuud hun maliin haldvart uvchnii virusaa taraaj ehleh shivdee.Hujaagiin taalald niitsehgui ued luuhaanuud mongold amitan maliin garaltai uvchin taraah, tal heeriin tuimer tavih, ueriin dalan setleh geed yum yum l hiiseer irsen dee.

0  |  1
Top