Хумхаа халдварт өвчнөөр жил бүр олон сая хүн халдварлаж, 400 гаруй хүн амиа алдаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр /2019.12.04/ мэдээлжээ.
Хоёр минут тутам нэг хүүхдийн амийг авч оддог хумхаа өвчний эсрэг тэмцэх тэмцэл дэлхий даяар сул байгааг ДЭМБ онцлоод дэлхийн хүн амын тал хувь нь энэ өвчнөөр халдварлах өндөр эрсдэлтэй буйг анхааруулжээ.
2018 онд хумхаа өвчнөөр халдварласан 228 сая тохиолдол бүртгэгдсэн бол хумхаа өвчнөөр нас барсан тохиолдол 405 мянга болж буурчээ. 2017 онд 416 мянган хүн хумхаа өвчний улмаас нас барсан бол 231 сая хүн энэ өвчний халдвар авсан байна. Зөвхөн Африкт өнгөрсөн онд 380 мянган хүн хумхаа өвчний улмаас нас барснаас 25 хувь нь Нигери улсад бүртгэгджээ.
Өнгөрсөн онд Африкийн өмнөд хэсэгт нийт 11 сая жирэмсэн эмэгтэй бүртгэгдсэнээс 29 хувь нь хумхаа өвчний халдвар авсан байжээ. Тус бүс нутагт амьдарч буй бага насны хүүхдүүдийн гуравны нэг нь шумуулаас хамгаалах торгүй унтдаг гэж ДЭМБ-ийн илтгэлд дурдсан байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын энхийг сахиулагч, Хятад улсын иргэн хумхаа өвчний улмаас нас барсан тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )