Газын зурвасын эрүүл мэндийн тогтолцоо асар хүнд байдалд орсон бөгөөд хүн амд нь зөвхөн эрүүл мэндийн суурь тусламж авах л боломж үлдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райн мэдэгджээ.
Райаны хэлснээр, Газын зурваст эрүүл мэндийн дэд бүтэц бүрэн сүйрсний улмаас эрүүл мэндийн тусламжийн зөвхөн наад захын хэрэгцээг л хангах хэмжээнд хүрээд байна. Газын эмнэлгүүд түлшний хомстолд орж, ус, цахилгаангүй болоод байна. Зурвасын хойд хэсэг дэх 24 эмнэлгийн 21 нь ажиллагаагүй болсон бол өмнөд хэсгийн 11 эмнэлэг зөвхөн суурь тусламж л үзүүлэх боломжтой болжээ. Мөн Газад цорын ганц сэтгэцийн эмнэлэг үүдээ бариад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хамасыг далдуур дэмжиж байсан бол хариуцлагаа хүлээ!.Гоншигонох хэрэггүй,ийм байсан бол өлөн хядагчдыг дуугүй байж өөгшүүлэх хэрэггүй