Энэ сарын 22-нд АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах процедурыг дуусгажээ. Ингэхдээ тус улс 260 тэрбум ам.долларын өрөө төлөөгүй болохыг Блүмберг агентлаг онцолсон байна.
Энэ оны тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн ассамблей энэхүү асуудлыг шийдвэрлэх эрх зүйн асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ыг ДЭМБ-аас гаргах тухай гүйцэтгэх зарлиг гаргаж байв. Тэрбээр энэхүү шийдвэрийнхээ үндэслэлийг АНУ нь бусад гишүүн орнуудаас харьцангуй өндөр татвар төлдөг хэмээн тайлбарлаж байв.
Блүмберг агентлагийн мэдээллээр, Вашингтон тус байгууллагад төлөх санхүүжилтээ бүрэн зогсоож, холгодог ажлын хэсгүүдэд оролцохоо мөн зогсоож, төлөөлөгчдөө эгүүлэн татжээ.
АНУ ДЭМБ-аас гарах үйл явц Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд мөн болж байв. 2020 оны тавдугаар сарын 29-нд тэрбээр тус байгууллагатай харилцаагаа бүрэн зогсоож байгаагаа зарлаж байв. Тухайн үед тэр ДЭМБ Хятадын бүрэн хяналтад орсон хэмээн тайлбарлаж байсан АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн анхны өдрөө энэхүү шийдвэрийг цуцалж байв.

Сэтгэгдэл ( 0 )