АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден үүрэг ажилдаа орсноос хойш 15 зарлигт гарын үсэг зураад байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакигийн мэдээлснээр, коронавирусний тархалттай тэмцэх үүднээс Цагаан ордны шинэ тэргүүн амны хаалт заавал зүүх 100 хоногийн дэглэм нэвтрүүлэх тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Түүнчлэн, Доналд Трампын АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах тухай шийдвэрийг цуцалсан бол Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээний үүргээ дахин биелүүлэхээр болж байна. Үүнээс гадна, Мексиктэй залгаа хилийн бүсэд тогтоосон онц байдлын дэглэмийг цуцалж, хилийн хана босгоход зориулсан санхүүжилтийг зогсоох тухай зарлиг гаргажээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч мөн Исламын шашинтай хэд хэдэн улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг цуцалжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Болж байна. Одоо цагаачлалын хуульдаа өөрчлөлт оруулж зөөлөн бодлого явужлах хэрэгтэй.