Канад болон Мексикийг АНУ-ын шинэ муж улс болохыг санал болгожээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 12 сарын 10

Канад болон Мексик улс АНУ-ын шинэ муж улсууд болчихсон нь дээр юм даа гэсэн санааг АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт телевизийн NBC News сувагт ярилцлага өгөхдөө илэрхийлжээ.

“Бид жилд Канадад 100 тэрбум ам.долларын, Мексикт 300 тэрбум ам.долларын татаас олгодог. Бид яагаад эдгээр улсад татаас олгодог юм бэ? Хэрэв бид эдгээр улсад татаас олгож л байгаа юм бол тэд манай муж улсууд болох ёстой биз дээ” гэж тэр тэмдэглэсэн байна.

2025 оны нэгдүгээр сарын 20-нд албан тушаалдаа ормогцоо л хууль бус цагаачлал болон мансууруулах бодисын хууль бус наймаатай холбогдуулан Канад, Мексикээс орж ирэх бүх бараанд 25%-ийн импортын татвар нэвтрүүлнэ гэж Трамп арваннэгдүгээр сарын 25-нд мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top