АНУ ДЭМБ-аас гарч буйгаа НҮБ-д албан ёсоор мэдэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

АНУ Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах болсон тухай албан ёсоор мэдэгджээ. Энэ шийдвэр 2021 оны долоодугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ. Түүний хэлснээр, АНУ нь 1948 оны зургаадугаар сарын 21-нд ДЭМБ-ын гишүүн болж байжээ. АНУ-ыг ДЭМБ-д элсүүлэх асуудлыг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаар шийдвэрлэж байжээ. Ингэхдээ АНУ-аас тавьсан тус байгууллагын бүрэлдэхүүнээс гарах боломжийг баталгаажуулсан нөхцөлтэйгөөр элсүүлж байжээ. Энэ нөхцөлөөр АНУ нэг жилийн өмнө тус байгууллагаас гарах тухай мэдэгдэж, санхүүгийн үүргээ бүрэн биелүүлэх ёстой аж.

Өдгөө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ДЭМБ-тай хамтран АНУ тус байгууллагаас гарах нөхцөлийг биелүүлж буйг шалгаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah (202.179.24.183)  2025 оны 03 сарын 13

Трампын үед АНУ д covid 19 эрчимтэй тархлаа. Ажилгүйдэл ихэслээ. Арьсны өнгөөр гадуурхах үзэл нь ил боллоо.Харууд эрхээ хамгаалахаар тэмцлээ. Гадаад оюутнуудыг хөөлөө. Монголын сонгууль луйвардаж гарсан МАН ба УИХ г сайшаан дэмжлээ.

1  |  0
Aahh la la (85.218.48.83)  2025 оны 03 сарын 13

Tramp gej Hun uurd erunhilog ch bhgui!Ene hunii ued Aguu ih Amerikiin ner hund balarch bn

1  |  0
zochin (202.126.90.51)  2025 оны 03 сарын 13

Ard tvmen n l hohiroh bh daa

1  |  0
Заагч (202.179.31.252)  2025 оны 03 сарын 13

Зөв That”s all right good desided.Thank you Mister Trump.

1  |  0
Заагч (202.179.31.252)  2025 оны 03 сарын 13

Зөв That”s all right good desided.Thank you Mister Trump.

1  |  0
zochin (66.181.178.52)  2025 оны 03 сарын 13

ene neg teneg shar uwgun amerikiig samarch baynaa

2  |  0
Top