Тедрос Гебрейесус ДЭМБ-ын тэргүүнээр дахин сонгогдов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн ээлжит 75-р тусгай чуулганаар Тедрос Аданом Гебрейесус Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүнээр дахин сонгогдов.

ДЭМБ-ын мэдээлснээр, Гебрейесусийн бүрэн эрхийн шинэ хугацаа 2022 оны наймдугаар сарын 16-нд албан ёсоор эхэлнэ. ДЭМБ-ын тэргүүн нэг удаа дахин сонгогдох эрхтэй байдаг байна.

Тедрос Аданом Гебрейесус анх 2017 оны тавдугаар сард ДЭМБ-ын ерөнхий захирлаар сонгогдож байв. Тэрбээр Африкийн бүс нутгийн төлөөлж тус байгууллагыг тэргүүлсэн анхны хүн.

Гебрейесус Эритрейд төрж, Лондонгийн их сургуулийн халдварт өвчний эсрэг дархлал судлалын магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Этиопт хумхаа судлаачаар ажлын гараагаа эхэлж, Этиопын Засгийн газарт эрүүл мэндийн сайд, гадаад хэргийн сайдын албан тушаалыг хаиж байжээ. ДЭМБ-ын тэргүүнээр сонгогдохоос өмнө Гебрейесус ДОХ-той тэмцэх дэлхийн сангийн ТУЗ-ийн дарга зэрэг эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top