ДЭМБ: Ханиадны сироп 66 хүүхдийн үхэлтэй холбоотой байж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

 


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Энэтхэгийн “Maiden Pharmaceuticals” компанид үйлдвэрлэсэн хүүхдийн ханиадны эсрэг дөрвөн төрлийн сиропын талаар сэрэмжлүүлэг гаргажээ.

ДЭМБ Гамбийн 66 хүүхдийн үхэл эдгээр сироптой холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байна. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесусын мэдээлснээр, Гамби болон Африкийн зарим улсад нийлүүлсэн прометазины уусмал, Kofexmalin, Makoff болон Magrip N сиропын чанар, үйлчлэлийн талаарх баталгааг ДЭМБ-д гаргаж өгөөгүй байна.

Гамбид эндсэн 66 хүүхдийн бөөр хүчтэй гэмтэж, амиа алдсан нь эдгээр сироптой холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. ДЭМБ тус компанид шалгалт хийж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.129) 2022 оны 10 сарын 12

Nobsnhnudaaa

0  |  0
Top