Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Бэлгийн хүчирхийллийг мөрдөх хараат бус комисс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зүгээс бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдлуудыг илрүүлсэн тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээллээр, хараат бус комиссын шалгалтаар ДЭМБ-ын бүтцийн ажлын уялдаагүй байдал, ажилтнуудын зүгээс ажил цалгардуулах зэрэг зөрчил илрүүлсэн байна. Мөрдөгчид ажил олгосны төлөө бэлгийн харилцаанд орох санал авсан болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх олон арван эмэгтэйгээс тодруулга авчээ. Мэдээллээс үзвэл, Конго улсад ажиллаж буй ДЭМБ-ын ажилтнуудаас гадна тус улсад 2018-2020 оны хооронд тархсан Эбола вируст халдварт өвчинтэй тэмцэхээр гаднын улс орнуудаас ирсэн хамтран ажиллагсад энэ хэрэгт холбоотой болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Reuters агентлагийн бичсэнээр, хэрэг явдалтай холбогдуулан ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус хохирогчдоос уучлал хүссэн байна. Тэрбээр болсон хэрэг тус байгууллагаас бүтцийн болон соёлын хувьд бүрэн өөрчлөлт хийхийг шаардаж байна гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )