Төвөдийн нуурууд эрт хайлж, орой хөлддөг болжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Төвөдийн өндөрлөгийн нуурууд дэлхийн дулаарлын улмаас улирлын горимоо өөрчилсөн тухай Хятадын Шинжлэх ухааны академи мэдээлжээ.

Нууруудын улирлын өөрчлөлтийн талаар явуулсан судалгаанаас үзвэл Төвөдийн өндөрлөгийн нууруудын мөсөн бүрхүүлийн тогтох хугацаа өмнөдөөс хойд чиглэлд 15-215 хоногт хэлбэлзэж байна. Өргөргийн нэг градус тутамд мөсний бүрхүүлийн тогтох хугацаа дунджаар 17 хоногоор өөрчлөгджээ. Эрдэмтэд ХХ зууны хоёрдугаар хагас дахь нууруудын хөлдөж байсан хугацааг тогтоохын тулд компьютерын загварчлал ашигласан байна. Энэ хүрээнд нийт 132 нуурын 1978-аас 2016 оны хоорондох хугацааны загварыг гаргажээ. Судалгааны үр дүнгээс үзвэл, 1970-аад онуудад нууруудын мандал эрт хөлдөж, хурдан гэсдэг байжээ. Харин дэлхийн дулаарал нуур хөлдөх дундаж хугацааг богиносгосон болохыг тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top