Дэлхийн дээврийн цацрагийн бохирдлын шалтгааныг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 26

 

Хятадын шинжлэх ухааны академийн Дэлхийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэд Энэтхэгийн цөмийн түлш боловсруулах үйлдвэрүүд Өмнө Төвөдийн уулархаг бүсийг йод-129 цацраг идэвхт изотопоор бохирдуулж буйг тогтоожээ.

Дэлхийн гурав дахь туйл, дэлхийн дээвэр гэгддэг Төвөдийн өндөрлөг нь алслагдмал, тусгаарлагдсан, хүний хөл бараг хүрээгүй бүс юм. Судлаачид Төвөдийн өндөрлөгийн хаг өвс, хөвдийг судлахад изотопын агууламж Хятадын хотуудынхаас мэдэгдэхүйц их байжээ. Энэтхэгийн цөмийн түлш боловсруулах йүлдвэрүүд Төвөдийн өндөрлөг газруудад ийм нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байгаагүй. Энэтхэг улс олон тооны цөмийн объект барьж байгаа нь цацрагийн эрсдэл үүсгэж байна. Гэхдээ үүний нөлөөллийн цар хүрээг тодорхойлохын тулд илүү их мэдээлэл хэрэгтэй гэж судлаач Жан Луань онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top