Австралийн Эдит Коуэны их сургуулийн эрдэмтэд тус тивийн баруун эрэг орчмын Монтебелло арлуудад асар өндөр хэмжээний цацрагийн бохирдол илрүүлжээ. Энэ нутагт ХХ зууны дунд үед Британи цөмийн туршилтуудыг идэвхтэй явуулдаг байжээ.
Marine Pollution Bulletin сэтгүүлд бичсэнээр, 1952 оноос 1956 оны хооронд Монтебелло арлуудад нийт цөмийн зэвсгийн гурван туршилтыг хийж байсан аж. Хамгийн хүчтэй дэлбэрэлт /60 килотонн/-ийн улмаас тогоонууд үүссэнээс гадна плутони, цези-137 болон стронци-90 зэрэг цацраг идэвхт изотопууд үлджээ.
Үүнээс хойш 70 жилийн дараа плутонийн агууламж хэвийн хэмжээнээс 4500 дахин давсан байна. Плутони байгальд байдаггүй. Зөвхөн хүний үйл ажиллагааны үр дүнд гаргаж авдаг элемент гэж судлаач Мэдисон Уильямс-Хоффман онцолжээ.
Монтебелло бүлэг арлын цацрагийн бохирдол Маршаллын арлуудтай дүйцэхүйц байна. Тус арлуудад нийт 108 килотонн цөмийн дэлбэрэлт болж байсан бөгөөд цацрагийн түвшин Чернобылиос 10-1000 дахин их байдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )