Фүкүшимад цацрагт тэсвэртэй супер бодонгууд бий болжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Японд 2011 оны гуравдугаар сард болсон асар хүчтэй газар хөдлөлтийн улмаас осол гарч байсан Фүкүшима атомын цахилгаан станцын эргэн тойрны нутаг дэвсгэрт цацрагт тэсвэртэй гахайн сүрэг гарч ирсэн тухай  A-Z Animals сайтад мэдээлжээ.

Атомын цахилгаан станц дээр осол гарсны дараа хүмүүсийн орхин явсан сууринуудад олон тооны гэрийн тэжээвэр гахай үлдсэн байна. Тэдний зарим нь ой руу зугтаж, зэрлэг бодонгийн сүрэгтэй нийлжээ. Ослоос хойших 15 жилийн хугацаанд эрлийз гахайнууд нь амьд үлдээд зогсохгүй цацраг идэвхт бүс дэх амьдралд амжилттай дасан зохицсон гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.

Зарим бодонд гэрийн тэжээвэр гахайн удамшлын буюу митохондрийн ДНХ гений шинжилгээгээр илэрчээ. Өөрөөр хэлбэл гэрийн тэжээвэр гахайн гений шинж чанар хадгалагдан үлджээ. Ингэхдээ эрлийз сүрэг цацрагийн нөлөөлөлд тэсвэртэй болохыг эрдэмтэд онцолсон байна. Тэдний үзэж буйгаар, эрлийз гахай нь эцэг, эхээсээ илүү чадвартай болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top