Японы “Фүкүшима 1” атомын цахилгаан станц дээр хуримтлагдсан цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далай руу хаях ажиллагааны эхний үе шатыг дуусгажээ. Энэ үе шатанд нийт 7.8 мянган тонн усыг далай руу цутгасан байна.
“NHK” сувгийн мэдээлснээр, одоо мэргэжилтнүүд тоног төхөөрөмжөө шалган, хоёр дахь үе шатанд бэлтгэх ажилдаа орно. Үүнд гурван долоо хоног шаардагдана гэж тус суваг онцолжээ.
Наймдугаар сарын 24-нд Япон “Фүкүшима 1” атомын цахилгаан станцын реакторуудыг хөргөхөд ашигласан усыг далай руу асгаж эхэлсэн билээ. Усыг цацраг идэвхт бодисоос цэвэршүүлж байгаа. Энэхүү ажиллагаа 30 жил үргэлжилнэ. Олон улсын атомын энергийн агентлаг Японы энэхүү төлөвлөгөө олон улсын стандартад нийцсэн гэж мэдэгдэж байгаа ч Японы хөдөө аж ахуй, загасны аж ахуйн бүтээгдэхүүний имижид сөргөөр нөлөөлнө хэмээн Японы эдгээр салбарынхан эмээж байна.
Энэхүү ажиллагаатай холбогдуулан БНХАУ тус улсаас далайн бүтээгдэхүүн импортлохыг бүрэн хориглоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )