Японы Фүкүшима-1 атомын цахилгаан станцаас цацраг идэвхт ус алдагдсан тухай тус станцыг ажиллуулдаг “Tokyo Electric Power (TEPCO)” мэдээлжээ.
“Asahi” сонины мэдээллээр, алдагдсан усан дахь цацраг идэвхт бодисын агууламжийн хэмжээ 22 тэрбум беккерель байгаа бол зөвшөөрөгдөх хэмжээ нь 1500 беккерель аж. Нийт 5.5 тонн ус нь шингэнийг цезий, стронцийгоос цэвэрлэдэг төхөөрөмжөөс асгарч, хөрс рүү шингэжээ. Одоогоор ус далайд орсон гэх мэдээллийг батлаагүй байна. Олон улсын атомын энергийн агентлаг энэ талаарх мэдээлэл авсан хэмээн тодруулжээ.
Фүкүшима-1 АЦС дээр нийт 1.34 сая тонн ус хуримтлагдаад байгаа билээ. Японы Засгийн газар цэвэршүүлсэн усыг 30-40 жилийн турш далай руу асгах шийдвэр гаргасан юм.
Сэтгэгдэл ( 0 )