Японы “Фүкүшима 1” атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг далайд асгах ээлжит зургаадугаар үе шат эхэлжээ.
2024 он гарснаас хойш хоёр дахь удаагаа далай руу станцын цэвэршүүлсэн усыг хаях гэж байна. Энэ удаад нийт 7.8 мянган тонн ус асгах бөгөөд ингэхдээ хоногт 500 тонноос хэтрүүлэхгүй гэнэ.
Ээлжит үе шат зургаадугаар сарын 4-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 38 мянган тонн усыг асгаад байна.
2011 оны гуравдугаар сард Японд болсон асар хүчтэй газар хөдлөлтөөс үүдэн үүссэн цүнамигийн улмаас “Фүкүшима 1” атомын цахилгаан станцын эрчим хүчний болон хөргүүрийн систем ашиглалтаас гарсан билээ. Улмаар станцын гурван реакторын цөмийн түлш хайлж, дэлбэрэлт үүсэж, их хэмжээний цацраг идэвхт бодис цацагдсан юм. Өдгөө станцын нутаг дэвсгэр болон ойр орчмыг цацрагаас цэвэршүүлээд байгаа ч цөмийн түлшийг хөргөх зорилгоор их хэмжээний ус ашиглаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )