АНУ-ын Баруун хойд их сургуулийн эрдэмтэд Deinococcus radiodurans бактери хүний аминд хүрэх тунгаас хэдэн мянга дахин илүү тун цацрагийг тэсвэрлэх чадвартай болохыг тогтоожээ. Тэд энэхүү үзэгдлийг тайлбарлах химийн механизмын нууцыг тайлжээ.
Deinococcus radiodurans бактерийн цацрагт тэсвэртэй чанарын гол нууц нь марганц, фосфат, пептидээс бүрдсэн асар хүчтэй антиоксидантад оршдог байна. Эл нэгдэл чөлөөт радикалуудыг устгаж, эсийг цацрагт гэмтэхээс найдвартай хамгаалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Deinococcus radiodurans бактерийн эс дэх антиоксидантын хэмжээ асар их тул хөлдсөн байдалд хүртэл 140 мянган грей тун цацрагийг тэсвэрлэх чадвартай. Энэ нь хүний аминд хүрдэг тунгаас 28 мянга дахин их юм.
Энэхүү нээлт нь сансар болон дэлхий дээр цацрагаас хамгаалах хэрэгсэл боловсруулахад том алхам болно гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )