Украин бохир бөмбөг бүтээж чадах уу?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ сарын 24-нд Украин “бохир бөмбөг” бүтээж байна. Ийм төрлийн зэвсэг бүтээхэд Чернобылийн атомын цахилгаан станцын ашигласан цөмийн түлшнээс гаргаж авсан цацраг идэвхт бодисыг ашиглаж байх талтай гэж мэдэгдсэн.

“Бохир бөмбөг” гэж юу вэ?

Цөмийн зэвсгийг бодвол “бохир бөмбөг”-т энгийн тэсрэх бодис дээр цацраг идэвхт бодис нэмж ашигладаг байна. Бохир бөмбөг хэрэглэх нь тухайн нутаг дэвсгэрийг цацраг идэвхт бодисоор бохирдуулдаг үр дагавартай.

АНУ-ын Эрүүл мэндийн яам, нийгмийн албадын товхимолд гарсан мэдээллээс үзвэл, бохир бөмбөгт америций-241, калифорний-252, цезий-137, кобальт-60, иридий-192, плутони-238, полоний-210, радий-226 болон стронций-90 зэрэг изотоп ордог байна.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба тус улсад Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бохир бөмбөг эзэмших төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдээд үүнийг батлах үүднээс Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэл Гросс Украинд ирэхээр болсон тухай мэдээлэв.

Украин бохир бөмбөг бүтээж чадах уу?

Энэ сарын 23-нд Оросын РИА Новости агентлаг эх сурвалж дурдан, Украины эрх баригчид бохир бөмбөг ашиглан өдөөн хатгасан ажиллагаа явуулахыг зэхэж байна гэж мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээллээр, бохир бөмбөг бүтээх ажлыг Киевийн Цөмийн судалгааны хүрээлэн болон Дорнын уулын баяжуулах комбинатын мэргэжилтнүүд гүйцэтгэж байгаа гэх. ОХУ-ын Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологийн аюулаас хамгаалах хүчний дарга Игорь Кирилловын хэлснээр, Украинд бохир бөмбөг бүтээхэд ашиглаж болох цацраг идэвхт бодисын нөөц бүхий цөмийн объектууд бий. Өмнөд Украин, Хмельницк, Ровены атомын цахилгаан станцуудад 1.5 мянган тонн ашигласан цөмийн түлш хадгалагдаж байгаа аж.

ОХУ-ын мэдэгдэлтэй холбогдуулан АНУ энэхүү мэдээлэлд нухацтай хандаж буйгаа илэрхийлж, гэсэн хэдий ч үүнийг нотлох баримт байхгүй гэдгийг онцолжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haha(66.181.161.79) 2022 оны 10 сарын 26

Haha manaihiig biologiin zevseg hereglene gej harddag shig yum bolood bgmada

0  |  0
Зочин(202.9.40.251) 2022 оны 10 сарын 26

Энэ залилан Мандахбаярын хамаг төсөл нь гацаад өлсөж үхэх гээд сайт нь улаан цагаан оросын фашистуудыг дэмжээд жаахан юм олж дрлоож дэ

0  |  0
(66.181.188.136) 2022 оны 10 сарын 25

0  |  0
Top