Эрдэмтэд нэг см хэмжээтэй АВАРГА ТОМ нян илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Франц, Америкийн микро биологичид Карибын тэнгисийн Гваделупа арлын мангро ойд нэг см хэмжээтэй аварга том нян илрүүлжээ. Үл мэдэгдэх төрлийн нянг харахад микроскоп шаардлагагүй.

Лоуренсын нэрэмжит Үндэсний лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Жан-Мари Волланы ярьснаар, бусад төрлийн микробыг бодвол эл бактери таван мянга дахин том хэмжээтэй. Хүнтэй зүйрлэвэл, Эверест уултай ижил өндөр хүн гэсэн үг. Эл бичил биетийн геном нь бусад бактериас тэс өөр гэдгээрээ онцлог. Дэлхий дээрх бичил биетүүдийн асар жижиг хэмжээтэй байдаг хэдий ч тэнгис, далайн Thiomargarita namibiensis бичил биет амёба зэрэг нэг эстэнтэй ижил хэмжээтэй байдаг аж.

Воллан тэргүүтэй эрдэмтэд шинжлэх ухаанд танигдаагүй эл нянд Thiomargarita magnifica гэсэн нэр хайрлажээ.

Ажиглалтын дүнд эрдэмтэд эл нян Намибийн Thiomargarita namibiensis бичил биетийн төрөлд хамаардгийг тогтоожээ. Үл мэдэгдэх бактери бусад бичил биетийг маш хурдан үржих чадвартай гэнэ. Үүнээс гадна бактерийн эсүүдийн геном нь 11-12 сая кодыг агуулж байгаа нь бас нэг онцлог.

Цааш цаашдын судалгаагаар эрдэмтэд эдгээр нянгийн үүссэн түүхийг нээж, хэрхэн ийм хурдан өсөж, асар том хэмжээнд хүрдийг тогтоох боломж нээгдэнэ гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top