Коннектикутын их сургуулийн эрдэмтэд бактериофаг вирус сүүг хүний эрүүл мэндэд аюултай бактериас хамгаалдаг болохыг тогтоожээ.
Бактериофаг нь өвчин үүсгэгч бактерийг сонгон халдварлуулж, устгадаг вирус бөгөөд ингэхдээ ашигтай бактер болон хүний эсийг гэмтээдэггүй байна. Эдгээр вирус нь микробд нэвтэрч, дотор нь үржихдээ эсийг нь устгадаг байна.
Судалгааны дүнгээс үзвэл, ариутгасан сүүн дэх бактериофаг вирус листери, сальмонелл, гэдэсний савханцар зэрэг өвчин үүсгэгч нянгуудын хэмжээг багасгажээ. Листери бактерийн тоог 10 мянга дахин, сальмонеллийн тоог 200-1500 дахин буруулсан байна. Ингэхдээ үйлчилгээ нь долоо хоногийн турш хадгалагджээ.
Харин түүхий сүүнд эдгээр вирусийн үйлчилгээ сул байсан аж. Учир нь түүхий сүүнд тэдний үйлчилгээг сулруулдаг уураг их бий. Гэсэн хэдий ч бактериофаг вирус сальмонеллийн тоог 13-200 дахин цөөлсөн байна. Бяслаг хийх явцад вирусийн үйлчилгээ илүү суларсан нь бүтээгдэхүүний хатуу чанартай холбоотой аж. Судлаачдын ярьснаар, энэхүү аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд өндөр өртөг гол хүндрэл болж байна. Учир нь өндөр үр дүнд хүрэхийн тулд өвчин үүсгэгч нянгаас илүү олон вирус шаардлагатай аж.
Сэтгэгдэл ( 0 )