ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа химийн бодис, цацрагийн туяа хэвийн хэмжээнд байгаа хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан ч цацраг идэвхт үүл Монгол Улсад орж ирсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байв.
Харин МХЕГ-аас Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй болохыг хэлж буй.
Улсын хэмжээнд 35 станцад гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг өдөрт хоёр удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэдэг бөгөөд уг станцуудаас ирүүлсэн мэдээллээр цацраг идэвхт үүл ажиглагдаагүй аж.
Сэтгэгдэл ( 0 )