Харвард-Смитсоны одон орны физикийн төвийн эрдэмтэд дэлхийн дулааралтай тэмцэх зорилгоор дэлхийн тойрог замд сансрын тоосны массыг байршуулах санал дэвшүүлжээ.
Сүүлийн 20 жилд эрдэмтэд хүний үйл ажиллагааны улмаас уур амьсгал аажмаар дулаарч байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Юуны өмнө энэ нь нүүрсхүчлийн хийн нөлөөлөлтэй холбоотой. Тиймээс дэлхийд ирэх нарны туяаны хүчийг сулруулах замаар асуудлыг шийдэх боломж бий гэж эрдэмтэд үзэж байна.
Одон орны физикчид сарны тоосыг ашиглан дэлхий, нар хоёрын дунд нарнаас хамгаалах тоосны масс үүсгэхийг санал болгож байна. Энэ нь зардал багатайгаас гадна дэлхийг сүүдэрлэх үр дүнтэй арга гэж үзэж байна. Физикчид сарны гадаргуугаас нарны зүг тоосоор буудах загвар гаргаж, сарны тоосны чанар нь нарнаас хамгаалах хаалт болоход тохиромжтой болохыг тогтоожээ. Ингэхдээ физикчид пуужин боловсруулагч, уур амьсгал судлаачид биш гэдгээ онцолж, зөвхөн боломжит шинэ санаа дэвшүүлсэн хэмээн дурджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Чи ойлгохгүйээ, эргүү тэнэгээ нэр устайгаа битгий зарлалдаа ичмээрийн. Дэлхийн дулаарал мулаарал тэрийг шийдэх санаа оноо чамд хамаагүй өөрийнхөө нохой амьдралаал сайжруулхаа бод
Одоо нар,сар буруутай юу. Еэ мөн арга олов оо инээдтэй эрдэмтэд вэ!? Шинэ бүхэн чинь дэлхий,ертөнцийг сүйтгэж байна шүү Нөхдөө!?Одоо хүний төлөө сэтгээчээ ...