АНУ-ын “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск нүүрсхүчлийн хийг барих шилдэг технологи бүтээгчдэд 100 сая ам.долларыг шагнал болгон хандивлахаар амлажээ.
Ирэх долоо хоногт энэ саналын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэх гэнэ.
Нүүрсхүчлийн хийг барина (capture) гэдэг нь нүүрсхүчлийн хийг үйлдвэрийн болон эрчим хүчний эх үүсвэрээс ялган авч, урт хугацаанд агаар мандлаас тусгаарлах үйл явцыг хэлдэг байна. Нүүрстөрөгчийг барих зорилго нь дэлхийн дулаарал болон байгаль орчны бохирдолтой тэмцэхэд чиглэж байна.
Сэтгэгдэл ( 0 )